← Бүх бүтээлүүд

80 насалъя

Oyu Tolgoi, 2022, 2023

80 насалъя
Харилцагч
Oyu Tolgoi
Ангилал
Кампанит ажил
Салбар
Mining
Он
2022, 2023
  • Нийгмийн хариуцлагын аян
  • Видео контент

Сорилт

Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66 байгаа нь эмэгтэйчүүдээс даруй 9,5 жилээр бага байна. Монгол эрчүүдийн 52% буюу талаас илүү нь 60 нас хүрэлгүй, хөдөлмөрийн насандаа нас барж байгаа нь нийгэмд сөрөг нөлөөтэй байна.

Эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх боломжтой шалтгаанаар нас барж байгаа нь өөрсдийн ухамсар, мэдлэг боловсрол дутмаг байгааг илэрхийлж байна. Эрчүүдэд тусгайлан зориулсан бие болон сэтгэлзүйн эрүүл мэндийн мэдлэг боловсрол, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хомс байгааг өөрчлөх шаардлагатай байна.

Шийдэл

Аяны зохион байгуулагчдын зүгээс Монгол эрчүүдэд мэдлэг мэдээлэл өгөх замаар:

• Эрчүүдийн урт наслахаас айдаг айдсыг бууруулах

• Урт наслах төсөөлөл, төлөвлөгөө бий болгоход туслах

• Урт наслахад туслах мэдлэг, мэдээлэл, зааварчилгаа өгөх

• Эрчүүд эрүүл саруул урт насалж болдгийг харуулах

Өөртөө санаа тавьж урьдчилан сэргийлэх арга замыг сонгоход туслах, сэдэл өгөх контентуудыг зорилтот бүлэгт бэлтгэн хүргэж, орон даяар түгээж, урт хугацаанд эрчүүдэд бага багаар мэдлэг олгон нөлөөлөл үүсгэх болно.

Зорилго

“80 НАСАЛЪЯ” — Монгол эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой мэдээлэл түгээх урт хугацааны нийгмийн хариуцлагын аян.