Ulaanbaatar city view

Түгээмэл асуулт

Creative, Research, Retail чиглэлийн үйлчилгээний талаар хамгийн их асуудаг асуултын хариултууд.

Creative Unit

Танайхтай хэрхэн холбогдох вэ?+

Сайн байна уу? Та манай mongolia@mindplus-mn.com имэйл хаягаар болон 70111358 дугаараар холбогдоорой.

Үнийн санал яаж авах вэ?+

Бид харилцагчийн сонирхож буй үйлчилгээний хамрах цар хүрээ, хийгдэх ажлууд дээр үндэслэн үнийн саналаа боловсруулдаг бөгөөд бүгд харилцан адилгүй байдаг. Иймд та манай веб хаягт байрлах “Work with us” цэс рүү орж, ямар төрлийн үйлчилгээ сонирхож байгаа болон бусад дэлгэрэнгүй мэдээллээ бөглөн илгээгээрэй. Бид ажлын 2-3 өдрийн дотор холбогдох болно.

Танайх ямар төрлийн үйлчилгээнүүд санал болгодог вэ?+

Mind Plus нь дотроо Creative unit, Research unit, Retail Audit гэсэн үндсэн гурван албатай.

Бид Creative албаараа дамжуулан маркетингийн цогц үйлчилгээ, Судалгааны албаараа дамжуулан зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бол манай Retail audit алба нь худалдааны цэгийн аудитын үйлчилгээ үзүүлдэг.

Маркетингийн цогц үйлчилгээ гэхээр юу, юу багтах вэ?+

Манайх маркетингийн бүх төрлийн үйлчилгээ санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг Creative Unit хэсгээс авна уу.

Маркетингийн цогц үйлчилгээ биш хэсэгчилсэн үйлчилгээ авч болох уу?+

Тийм ээ. Танай байгууллагад, бизнест ямар төрлийн маркетингийн үйлчилгээ, хэрэгцээ, шаардлага тулгарч байна бид тэрхүү хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээ санал болгох боломжтой.

Танайх олон улсын маркетингийн төслүүд дээр ажиллаж байсан уу?+

Тийм ээ, Mind Plus нь дотоодын болон олон улсын төслүүд дээр ажиллаж байсан арвин туршлагатай. Гаднын төслүүдээс жишээ дурдвал, UNICEF, Heineken, UNDP, Samsung, The Asia Foundation, Deoproce, Monster Energy Drink, Туркын Eti жигнэмэгний брэнд зэрэг төрөл бүрийн нэр хүндтэй брэнд, байгууллагын төслүүд дээр ажиллаж байсан.

Танай агентлаг юугаараа онцлог вэ?+

Бидний гараа 2006 онд тавигдаж, 2014 оноос дэлхийн хамгийн том зар сурталчилгааны нэгдлүүдийн нэг болох WPP группийн албан ёсны гишүүн болж, 2018 онд VML болон Y&R компанийн нэгдлээр VMLY&R Mongolia болон ажиллаж байсан бөгөөд 2022 оноос хойш Mind Plus нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Иймдээ ч бид олон улсын стандартын дагуу маркетингийн үйлчилгээг Монголын зах зээлд нутагшуулахаар зорьж ажилладаг билээ.

Маркетингийн үйлчилгээ авбал процесс хэрхэн явагдах вэ?+

Бид байгууллагын хүсэж буй үйлчилгээн дуур суурилан proposal болон үнийн санал бэлдэн санал болгодог. Хэрэв харилцагч тал зөвшөөрвөл гэрээ байгуулан ажлаа эхлүүлдэг. Манайхтай хамтрахыг хүсвэл “Work with us” хэсэг рүү орон мэдээллээ илгээгээрэй.

Research Unit

Танайх ямар төрлийн судалгаа хийдэг вэ?+

Бид байгууллагын хэрэгцээ, зорилгод нийцсэн маркетингийн судалгааны цогц үйлчилгээг үзүүлдэг. Үүнд брэнд, хэрэглэгч, бүтээгдэхүүн, сурталчилгаа, хэрэглэгчийн туршлага, ажилтны сэтгэл ханамж зэрэг олон төрлийн судалгаа багтана.

Танай судалгаа юугаараа онцлог вэ?+

Бид Кантар группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн хувьд дэлхийд батлагдсан аргачлалыг Монголын зах зээлийн бодит ойлголттой хослуулдаг. Ингэснээр олон улсын түвшний чанартай судалгаа хүргэдгээрээ онцлог юм.

Судалгааны өртөг хэд болох вэ?+

Судалгааны өртгийг тооцоолохын тулд бид эхлээд танай бизнесийн судалгааны хэрэгцээ, зорилго, судалгааны хамрах хүрээ болон зорилтот хэрэглэгчийг ойлгох шаардлагатай. Ингэхийн тулд эхлээд Brief бөглүүлэх ба бөглөж ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн хамгийн тохиромжтой аргачлал, судалгааны дизайныг тодорхойлж үнийн санал боловсруулдаг.

Судалгаа бүр захиалагчийн хэрэгцээнд нийцүүлэн хийгддэг тул өртөг нь төслийн онцлогоос хамааран өөр өөр байдаг.

Brief файлыг хаанаас татах вэ?+

Та Brief файлыг эндээс татаж авч бөглөөд, и-мэйлээр бидэнд илгээнэ үү. Бид таны ирүүлсэн мэдээлэлтэй танилцаад тохирох аргачлал болон үнийн саналыг хүргүүлнэ.

Танайх датаны чанарыг хэрхэн хангадаг вэ?+

Бид судалгааны бүх үе шатанд чанарын хяналтыг тогтмол хэрэгжүүлдэг ба Кантар компанийн дотоод чанарын стандартыг мэдээлэл цуглуулалтдаа мөрдөн ажилладаг (ISO20252 стандарттай дүйцэхүйц).

Манай ярилцлага авагчид судалгаанд гарахаас өмнө компанийн бодлого, ёс зүй, харилцагчийн мэдээллийн нууцлал болон асуулгын дэлгэрэнгүй сургалт гэх шаталсан сургалтад хамрагддаг.

Мөн бид дараах 3 түвшний чанарын хяналтын системийг хэрэгжүүлдэг:

  • —Spot Check: Өдөр тутам цугларч буй датаг хянаж, гарсан алдаа зөрчлийг тухай бүрд нь залруулдаг.
  • —Back Check: Spot check-т хамрагдаагүй ярилцлага тус бүрийн аудиог нэг бүрчлэн сонсож хянадаг. Илэрсэн алдааг утасдаж баталгаажуулна, хэрэв хүчингүй болсон тохиолдолд шинээр нөхөж авдаг.
  • —Logic Check: Асуулгын логик нөхцөлтэй тулган датаг шалгаж, хэрэв хүчингүй болсон тохиолдолд шинээр нөхөж авдаг.
Судалгаа хэр хугацаанд хийгддэг вэ?+

Төслийн хугацаа нь судалгааны зорилго, хамрах хүрээ, аргачлалаас хамаарч өөр өөр байдаг. Зарим судалгаа цөөн хэдэн долоо хоногт хийгдэх боломжтой бол илүү өргөн хүрээтэй судалгаанд илүү хугацаа шаардагддаг. Бид судалгааны хугацааг харилцагчийн хэрэгцээтэй уялдуулан төлөвлөдөг.

Судалгааны процесс хэрхэн явагддаг вэ?+

Судалгаа нь бэлтгэл ажлаасаа эхлүүлээд тайлангийн хэлэлцүүлэг хүртэл үе шаттай процессын дагуу хэрэгждэг.

Эхлээд судалгааны асуулга боловсруулах явцад харилцагчийн саналыг тусгах ба мэдээлэл цуглуулалтын бэлтгэл ажил хийгдэнэ. Үүний дараа ярилцлага авагчийн сургалтыг хийж, мэдээлэл цуглуулалтыг эхлүүлдэг.

Цугларсан дата нь чанарын хяналт, боловсруулалтын үе шатыг дамжин шинжилгээ хийгддэг бөгөөд үүний үндсэн дээр бизнесийн шийдвэр гаргалтад ашиглахуйц инсайт, дүгнэлт боловсруулдаг. Эцэст нь харилцагч байгууллагад судалгааны тайланг танилцуулан, үр дүнг хэлэлцэн, зөвлөмж өгнө.

Ямар аргачлалаар мэдээллээ цуглуулдаг вэ?+

Бид судалгааны зорилгоос хамааран дараах дата цуглуулалтын аргуудыг ашигладаг:

  • —Ярилцлага авагчийн 100%-ийн тусламжтайгаар судалгааг бөглөх (CAPI)
  • —Оролцогчид өөрсдөө онлайнаар судалгааг бөглөх (CAWI)
  • —Утсаар судалгаа өгөх (CATI)
  • —Оролцогч өөрөө судалгааг бөглөх шаардлагатай тохиолдолд ярилцлага авагчаас тусламж хүсэх боломжтой (CASI)
Meaningfully Different Framework (MDF) гэж ямар аргачлал вэ?+

Кантарын Meaningfully Different Framework (MDF) аргачлал нь брэндийн “Demand Power” буюу хэрэглэгч тухайн брэндийг бусад брэндээс илүүд үнэлж сонгох байдлыг хэмждэг олон улсад батлагдсан аргачлал юм. Ингэхийн тулд тухайн брэнд нь хэрэглэгчийн хэрэгцээг хангаж байгаа эсэх (Meaningful), бусад брэндээс ялгарч байгаа эсэх (Different), хэрэглэгчийн санаанд амархан бууж байгаа эсэх (Salient) гэсэн үндсэн хэмжүүрээр үнэлж, брэндийн давуу тал болон өсөх боломжийг тодорхойлдог.

Танайх глобал Кантар багтайгаа хамтарч ажилладаг уу?+

Бид Кантарын глобал багуудтай тогтмол хамтран ажилладаг. MDF, сэтгэл ханамжийн судалгаа зэрэг олон улсын аргачлал шаардсан төслүүд дээр Кантар Энэтхэгийн дата төв зэрэгтэй хамтран дата боловсруулалтдаа дэмжлэг авдаг.

Мөн Кантарын глобал сүлжээний community-д байдаг тул олон улсын туршлага, ноу-хау-ыг судалж хамтран ажилладаг.

Хэрхэн танайхтай хамтарч ажиллах вэ?+

Та бизнесийн тулгамдаж буй асуудал эсвэл судалгааны хэрэгцээгээ бидэнд илгээхэд хангалттай. Манай баг таны хэрэгцээтэй танилцаж, хамгийн тохиромжтой судалгааны аргачлал болон шийдлийг санал болгох болно.

Retail Insight

Худалдааны цэгийн аудит (Retail Audit) гэж яг юу вэ, манай компанид яагаад хэрэгтэй вэ?+

Худалдааны цэгийн аудит гэдэг нь супермаркет, конвиниенс, уламжлалт дэлгүүр, зах зэрэг борлуулалтын цэгүүдэд тогтмол хугацаанд (ихэвчлэн сар бүр) очиж, тухайн категорийн бараа бүтээгдэхүүний борлуулалт, нөөц, үнэ, тавиур дахь байршил, өрсөлдөгчийн идэвхийг бодитоор бүртгэж, төлөөллийн түүврээр зах зээлийн нийт дүр зургийг тооцоолох судалгааны үйлчилгээ юм. Үйлдвэрлэгч, импортлогч, түгээгч компанид өөрийн бүтээгдэхүүн зах зээл дээр хэрхэн "явж" байгаа, өрсөлдөгчтэйгөө харьцуулахад хаана хожиж, хаана хожигдож байгаагаа бодитоор харах боломж олгодог.

Энэ үйлчилгээ хэнд зориулагдсан бэ? Жижиг компани болон брэндүүдэд, шинэ эхэлж буй бизнест тохиромжтой юу?+

Үндсэн хэрэглэгчид нь FMCG (хүнс, ундаа, ариун цэвэр, гоо сайхан, гэр ахуй), эмийн сан, технологийн бараа, тамхи-архи зэрэг олон цэгээр түгээдэг үйлдвэрлэгч, импортлогч, эксклюзив дистрибьютор компаниуд. Шинэ брэнд гаргаж буй, түгээлтийн сүлжээгээ өргөтгөж буй, эсвэл өрсөлдөгчийн нөлөөг хэмжих хэрэгтэй жижиг, дунд оролцогчдод ч мөн адил тохиромжтой. Зөвхөн нэг төрлийг сонгож хэмжих эсвэл олон төрлийг хамтад нь хэмжүүлэх боломжтой тул төсөв, цар хүрээгээ уян хатан тогтоож болно.

Мэдээллээ хэрхэн цуглуулдаг вэ? Аргачлалаа товч тайлбарлаж өгөөч.+

Аргачлал нь олон улсын RMS (Retail Measurement Services) стандартад тулгуурладаг. Үйл явц 4 үндсэн алхамтай:

  • —Census - зорилтот бүс нутгийн нийт худалдааны цэгийг тооллого хийж "universe"-ыг тогтоох
  • —Сувгийн болон газар зүйн гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан мужилсан түүврээр панел сонгох
  • —Сургагдсан аудиторууд сар тутам панелийн дэлгүүрүүдэд очиж нөөц, нийлүүлэлт, борлуулалт, үнэ, тавиурын байршил, промог бүртгэх
  • —Цуглуулсан өгөгдлийг ratio projection аргаар нийт universe-д төсөөлж зах зээлийн үзүүлэлтүүдийг гаргах. Үүний зэрэгцээ кассын дата мэдээлэл дээр үндэслэн зах зээлийн хэмжилтийг мөн хийдэг ба POS датаг ашигласнаар бүртгэлийн алдааг бууруулж, SKU түвшний борлуулалтын нарийвчлалыг нэмэгдүүлдэг.
Хэр давтамжтай мэдээлэл авах боломжтой вэ?+

Стандарт давтамж нь сар бүр (monthly) бөгөөд энэ нь олон улсын FMCG retail audit-ын нийтлэг стандарт. Зөвхөн улирал бүрийн (quarterly) хэмжилт хийлгэх сонголт хямд хувилбар бас болдог. Давтамж нь үнэ, ажлын цар хүрээнд шууд нөлөөлдөг тул бизнесийн шийдвэр гаргалтын хэрэгцээ, категорийн эргэцэд нийцүүлэн сонгох нь зөв.

Ямар дэлгүүрүүдийг хамруулдаг вэ? Зөвхөн супермаркет уу, эсвэл жижиг лангуу, захыг бас оруулдаг уу?+

Монголын зах зээлийн онцлогт тохируулан General Trade сувгуудыг бүрэн хамруулдаг: Хүнсний дэлгүүр, Супер болон мини маркет, ТҮЦ (түргэн үйлчилгээний цэг). Мөн HoReCa (ресторан, кафе, бар, зочид буудал, гэх мэт) суваг нь тайлангийн стандарт хамрах хүрээнд багтаж, тусдаа задаргаатай тайлагнагддаг. Категориос хамаарч эмийн сан, шатахуун түгээх станцын дэлгүүр зэрэг тусгай сувгийг нэмж оруулах боломжтой. Географийн хувьд Улаанбаатар хотыг үндсэн хамрах хүрээ болгож, шаардлагатай бол Дархан, Эрдэнэт болон бусад аймгийн төвүүдэд өргөтгөх бүрэн боломжтой.

Эцсийн үр дүнд яг ямар тоо, үзүүлэлт хүлээж авах вэ?+

Стандарт тайланд дараах гол үзүүлэлтүүд багтдаг:

  • —Зах зээлийн эзлэх хувь (market share - value & volume) брэнд, SKU, үйлдвэрлэгчийн түвшинд
  • —Numeric Distribution ба Weighted Distribution - таны бараа хэдэн хувийн дэлгүүрт байгаа, "том" дэлгүүрүүдэд хэр хүрсэн
  • —Out-of-stock хувь (нөөцгүйдсэн цэгийн эзлэх хувь)
  • —Дундаж жижиглэнгийн үнэ, үнийн харьцуулалт өрсөлдөгчтэй
  • —Сувгийн болон бүс нутгийн задаргаа
  • —Шинэ нэвтрүүлсэн SKU
  • —Промо болон тавиуруудын мэдээлэл. Эдгээрийг тренд (3, 6, 12 сар) хэлбэрээр харах боломжтой.
Тайланг ямар форматаар, хэр хурдан өгдөг вэ?+

Үндсэн өгөгдлийг сар бүрийн мэдээлэл цуглуулалтыг дуусгаснаас хойш ойролцоогоор 1-2 долоо хоногийн дотор, Excel/CSV форматын raw data, мөн интерактив онлайн дашбоард (зөвшөөрөгдсөн хэрэглэгчид нэвтрэх) хэлбэрээр хүлээлгэн өгдөг. Үүний дээр улирал тутмын Insight Session хийж, тоонуудын ард нуугдаж буй шалтгаан, бизнест нөлөөлөх боломжуудыг тайлбарладаг. API эсвэл BI системд (Power BI, Tableau) холбож шууд татах захиалгат шийдэл бас байдаг.

Манай борлуулалтын мэдээлэл, өрсөлдөгчийн тоо алдагдах эрсдэл байгаа юу?+

Үгүй. Mind Plus болон манай түнш Kantar нь олон улсын ICC/ESOMAR Code-ийн дагуу ажилладаг. Захиалагч бүртэй NDA (нууцлалын гэрээ) байгуулдаг. Дэлгүүрийн нэр, тодорхой кассын мэдээллийг үл задруулна. Тайлан нь нийт зах зээлийн мэдээллийг харах боломж бүрдүүлэхээс биш нэг худалдааны цэгийн нарийвчилсан үр дүнг хүргэдэггүй.

Үнийн бодлого ямар вэ? Жилийн захиалгаар уу, нэг удаагийн төсөл үү?+

Хоёр загвар хоёулаа байдаг.

  • —Тогтмол (syndicated/subscription) хэлбэр - Та зөвхөн өөрийн категорийн тогтмол тайланд жилийн гэрээгээр захиалагч болж, өрсөлдөгчтэй хуваалцсан зардлаар хямд үнэтэй мэдээлэл авна (FMCG-д хамгийн өргөн хэрэглэгддэг).
  • —Захиалгат (ad-hoc/custom) төсөл - Зөвхөн тодорхой бүтээгдэхүүний нэвтрэлт, кампанит ажлын дараах хэмжилт эсвэл шинэ зах зээлд орохын өмнөх диагностикт зориулсан нэг удаагийн судалгаа. Тайлангийн үнэ нь категорийн өргөн хүрээ, түүврийн хэмжээ, давтамж, бүс нутгийн хамрах хүрээнээс хамаардаг тул товч brief-ийн дараа тусгай үнийн санал гаргадаг.