
- Харилцагч
- Oyu Tolgoi
- Ангилал
- Кампанит ажил
- Салбар
- Mining
- Он
- 2019
- Баяр наадам
- Тэмдэглэлт арга хэмжээ
- TVC
Сорилт
Монголын уламжлалт морины уралдаан нь өв соёлын чухал хэсэг боловч орчин үед уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдал хангалтгүй, эрсдэл өндөр хэвээр байна. Энэ нь нэг талаас зан заншлаа хадгалах, нөгөө талаас хүүхдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах шаардлагын хооронд зөрчил үүсгэдэг.
Ийм нөхцөлд уламжлалыг алдагдуулахгүйгээр олон нийтийн хандлагыг өөрчилж, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайжруулах, хамгаалалтын хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, мөн эцэг эх, уяачдад энэ асуудлын ач холбогдлыг ойлгуулах нь энэхүү кампанит ажлын гол сорилт байсан.
Шийдэл
“Оюу толгой” компани Монгол угсаатны өв соёлын амин сүнс болсон морины соёлыг хойч үед уламжлуулахад хувь нэмэр оруулах зорилгоор уралдаанч хүүхдүүдийг “Өв соёлын баатар” хэмээн нэрийдэж, тэдний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн.
Энэ хүрээнд уралдаанд оролцсон 7–12 насны бүх хүүхдэд хамгаалалтын иж бүрэн хувцас олгож, мөн “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн үзлэг зохион байгуулсан байна. Тэд наадмын талбай дээр хүүхдээс үнэтэй зүйл үгүй хэмээн онцолсон.











